- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 02 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг:
"5.3.Ажил олгогч нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ."
2/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:
"6.3.Ажилтан нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ."
2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн "арьсны өнгө," гэсний дараа "нас," гэж, "хөрөнгө чинээ," гэсний дараа "эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
