- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 05 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
1/ 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
"4.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон хөдөлмөрийн нөхцөлтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт:
"3.1.10."хөдөлмөрийн нөхцөл" гэж хөдөлмөрлөх явцад ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлийг ";
3 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "...хөдөлмөрийн аятай" гэснийг "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон" гэж, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "...журмыг чанд" гэснийг "нийтлэг шаардлагыг" гэж, 79 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн "Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан" гэснийг "Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн "3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.11, 3.1.12 дахь заалт, 6 дугаар бүлгийн 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 98, 99 дүгээр зүйл, 141 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 141.1.2, 141.1.7, 141.1.16, 141.1.17 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
