- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "цагдаа" гэсний дараа ", галын болон" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.Цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ."
З дугаар зүйл. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "цагдаагийн" гэснийг "цагдаа, галын" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийн 1,3 дугаар зүйлийг Галын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс, 2 дугаар зүйлийг Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
