- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ЗИНДАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 05 сарын 18 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот Дугаар 43 Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 11.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн тусгай албан тушаалын ТӨ-VIA-д "Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн" гэсний дараа "Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга" гэж нэмсүгэй. 2. Энэ тогтоолыг 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
