A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ЗИНДАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2007 оны 01 сарын 31 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот Дугаар 08 Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн тусгай албан тушаалын ТӨ-IVА-д "Монгол Улсын Ерөнхий аудитор" гэсний дараа "Авлигатай тэмцэх газрын дарга", ТӨ-VА-д "Сонгуулийн ерөнхий хорооны дарга" гэсний дараа "Авлигатай тэмцэх газрын дэд дарга" гэж тус тус нэмсүгэй. 2.Энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ