- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- НӨХӨН ОЛГОВРЫН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЭНЭ ТОГТООЛЫГ 2007 ОНЫ 02 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН 20 ДУГААР ТОГТООЛООР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТО

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ НӨХӨН ОЛГОВРЫН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ 2007 оны 02 сарын 06 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот Дугаар 20 Улсын Их Хурлын 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдийн авч байгаа нөхөн олговрын доод хэмжээг сард 51750 төгрөг байхаар тогтоосугай. 2.Энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
