- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2007 оны 24 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ 2007 оны 02 сарын 06 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот Дугаар 24 Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Их Хурлын гишүүний туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 137592 төгрөгөөр, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 90012 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай. 2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
