- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ БАТЛАХ ТУХАЙ/Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2009 оны 07 сарын 16 өдөр Дугаар 54 Төрийн ордон, Улаанбаатар хот Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд "161.Мэргэжлийн боловсрол, сургалтын газар" гэж нэмсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
