- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТОО
2010 оны 02 дугаар сарын 04-ний өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 14
Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Пүрэвийн Алтангэрэл, Ламжавын Гүндалай, Содномзундуйн Эрдэнэ нарыг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүнээр тус тус баталсугай.
2.Энэ тогтоолыг 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
