- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Энэ тогтоолы

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2010 оны 11 сарын 18 өдөр Дугаар 65 Төрийн ордон, Улаанбаатар хот Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1."Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтын "ТӨ-1"-д хамаарах хэсгийн "1424435" гэснийг "1095720" гэж өөрчилсүгэй. 2.Энэ тогтоолыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
