- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 19
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 7 дугаар бүлгийн 0703.10.00, 0704.90.10, 0706.10.10, 0706.10.20 үндэсний кодын бараа, 11 дүгээр бүлгийн 11.01, 11,02 дахь зүйлийн "гурил"-ийн барааны бичиглэл, албан татварын хэмжээг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/7дугаар бүлгийн 0703.10.00, 0704.90.10, 0706.10.10, 0706.10.20 үндэсний кодын бараа:
07 | 07.01 | 0703.10.00 0704.90.10 0706.10.10 0706.10.20 | Сонгино Байцаа Шар лууван Шар манжин | 15 15 15 15 |
2/11 дүгээр бүлгийн 11.01, 11.02 дахь зүйлийн гурил:
11 | 11.01 11.02 | Гурил -Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортлосон бол 7 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1 хүртэл 4 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 1 хүртэл -бусад боомтоор импортлосон бол |
15
5
15 |
2.Энэ тогтоолыг 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A

