A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 26

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 04 дүгээр бүлэг, 07 дугаар бүлгийн 07.01 дүгээр зүйлийн "Төмс"-ний барааны бичиглэл, албан татварын хувь, хэмжээг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 04 дүгээр бүлэг:

"

04

07

Шувууны өндөг

Цагаан идээ, зөгийн бал ба бусад газар заагдаагүй мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн

15

5

"

2/07 дугаар бүлгийн 07.01 дүгээр зүйлийн "Төмс"-ний барааны бичиглэл, албан татварын хувь, хэмжээ:

"

07

07.01

Төмс

15

"

2.Энэ тогтоолыг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ