- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 90
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтад байгаа гаалийн албан татварын "7" гэсэн хувь, хэмжээг "5" гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 51 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн "хавсралтад байгаа гаалийн албан татварын "5" гэсэн хувь, хэмжээг "7" гэж, "мөн" гэснийг хассугай.
3.Энэ тогтоол 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
