A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 43

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гаалийн тарифын тухай хуулийн 4 дүээр зүйлийн 2, 7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 27 дугаар бүлгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

27

2716.00.00

Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн

Эрдэс түлш, битумын эрдэс, эрдэс лав

Цахилгаан эрчим хүч

0-5

5

5

2.Энэ тогтоолд заасан хязгаарт багтаан газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох эрхийг Засгийн газар /С.Баяр/-т олгосугай.

/Энэ заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

3.Энэ тогтоолыг батлагдсан өдөр буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН