A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2002 оны 7 дугаар сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 44

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1999 ОНЫ 27 ДУГААР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтын 11 дүгээр бүлгийн 11.01, 11.02 дахь заалтын "8-р сарын 1" гэснийг "7 дугаар сарын 1" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2002 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР