A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ 1998 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 129 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1."Олон улсын Ахмадын жил"-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай. 2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хороо байгуулах тухай" Засгийн газрын 1997 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 184 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ Эрүүл мэнд,нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.БАТБАЯР