A

A

A

Бүлэг: 1979

ТОГТООЛЫН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 102 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: "Төрийн өмчийн байрыг худалдах тухай" Засгийн газрын 1999 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: а/3 дугаар зүйлд "15" гэснийг "10" гэж өөрчлөх; б/4 дүгээр зүйлийн "а" заалтыг "Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хамгийн өндөр үнэ санал болгосны дээр эхний жилд 500,0 /таван зуун/ сая төгрөгөөс дээш үнийг 14 хоногийн дотор төлөхөөр гэрээнд гарын үсэг зурж, санал болгосон хувь хүн, хуулийн этгээдийг ялагчаар тооцох" гэж өөрчлөн найруулах; в/4 дүгээр зүйлийн "б" заалтыг хүчингүй болсонд тооцох; г/4 дүгээр зүйлийн "в" заалтын "14" гэснийг "9" гэж өөрчлөх. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ Сангийн сайд Я.ОЧИРСҮХ