A

A

A

Бүлэг: 1979

ТОГТООЛЫН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1998 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 127 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: "Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба байгуулах тухай" Засгийн газрын 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр тогтоолын З дугаар заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "3.Хэвлэл мэдээллийн алба байгуулж байгаатай холбогдуулан нэмэгдэх орон тооны цалингийн зардалд 1,5 сая төгрөг, албаны материаллаг баазыг бэхжүүлэхэд 3,5 сая төгрөг бүгд 4,5 /дөрвөн сая таван зуун мянган/ сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахыг Сангийн сайд Б.Батбаярт даалгасугай." Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Сангийн сайд Б.БАТБАЯР