A

A

A

Бүлэг: 1979

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 1998 оны 12 дүгээр сарын 04-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 224 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1.Эргэл-ХП, Баянтүмэн-ХҮП талбайн талаар Газрын тосны хэрэг эрхлэх газар болон Канад Улсын Мантаур Петролеум корпорацын хооронд 1997 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг тус тус хүчингүй болгосугай... 2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ батлах тухай" Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.. Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ