A

A

A

Бүлэг: 1979

ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ 2006 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 167 Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Аймаг, нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг хавсралт ёсоор баталсугай. 2. Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн байршил, онцлогийг харгалзан нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль бүрээр ялгавартай тогтоож байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай. 3. Ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн дотуур байранд амьдрах нэг хүүхдэд ногдох хоолны зардлын хэмжээг жилд 143.0 (нэг зуун дөчин гурван) мянган төгрөгөөр тогтоож улсын төсвөөс санхүүжүүлж байсугай. 4. Цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардлын улсын төсвөөс олгох хэмжээг жилд 39.5 (гучин есөн мянга таван зуун) мянган төгрөгөөр тогтоосугай. 5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын дундаж норматив, жишиг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Зардлын норматив батлах тухай" Засгийн газрын 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 177 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН