- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН БАЙРНЫ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 182 Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Төрийн тусгай хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар тогтоолын З дугаар хавсралтын "Нэг"-ийн 11 дэх заалтын дараа "12. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн байр" гэж нэмсүгэй. 2. Үндсэн хуулийн цэцийн байрны хамгаалалтыг батлагдсан төсөвтөө багтаан нэг ээлжээр, өдрийн цагаар зохион байгуулахыг Тагнуулын ерөнхий газар /Н.ГАНБОЛД/-т даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР
Текст томруулах
A
A
A
