A

A

A

Бүлэг: 1979

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 184 Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 8.7, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23.5-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 109 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР