- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИТГЭЛЦҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ,ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /Энэ тогтоолыг Засгийн газрын 2006 оны 207 дугаар тогтоолоор хүчингүй бол

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН АНГИЛАЛ, ИНДЕКСИЙГ БАТЛАХ ТУХАЙ 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 207 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн ангилал, индексийг хавсралт ёсоор баталсугай. 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн ангилал, индексийг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай: а/Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг энэ тогтоолын хавсралтаар баталсан цалингийн ангилал, индексээр шинэчлэн тогтоож 2006 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс тооцон олгох; б/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн ангилал, индексийг хэрэглэсэн боловч тэтгэвэр нь нэмэгдээгүй иргэдийн тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД
Текст томруулах
A
A
A
