A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 

2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 66

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ХОРОО, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГИЙН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн тарифын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 20.3, Эмийн тухай хуулийн 5.1, Аялал жуулчлалын тухай хуулийн 15.3, Садар, самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 9.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.5, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн 6.3, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.2, Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.7-д заасныг үндэслэн Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, Эмийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 3 дугаар, Аялал, жуулчлалын бодлого зохицуулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 4 дүгээр, Эротикийн сурталчилгаанд хяналт тавих үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 5 дугаар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 6 дугаар, Гамшигтай тэмцэх комиссын бүрэлдэхүүнийг 7 дугаар, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 8 дугаар, Төрийн хэлний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 9 дүгээр, Архидан согтуурахтай тэмцэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 дугаар, "Мянганы зам" төслийг хэрэгжүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 11 дүгээр, Тогтвортой хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 12 дугаар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 13 дугаар, Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, ОХУ-ын хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг 14 дүгээр, Цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэх, оролцуулах асуудлыг зохицуулах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 15 дугаар, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөлийн Монголын талын хэсгийн бүрэлдэхүүнийг 16 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

 2. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсэг болон тэдгээрийн даргыг 17 дугаар хавсралт ёсоор баталсугай.

3. Холбогдох сайд болон Засгийн газрын агентлаг, байгууллагын даргатай тохиролцсоны үндсэн дээр бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоож ажиллахыг энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосугай.

4. Цаашид Засгийн газраас байнга ажиллах чиг үүрэг бүхий орон тооны бус комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсэг байгуулахдаа энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоол, "Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, "Журам, бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 177 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Хамтарсан зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ