- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 51 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 51 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журмыг хавсралт ёсоор баталсугай. 2. Засгийн газрын агентлаг, сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журмыг баталж мөрдүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 161 дүгээр тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 277 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
