- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сайдын зөвлөлийн ажиллах нийтлэг журам/

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны З дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 52 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: "Журам батлах тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 259 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "2. Сайдын зөвлөлийн гишүүдийн зардалд зориулан яам тус бүрийн төсөвт жилд 5.0 (таван) сая төгрөг тусган хуваарилж байх, уг хөрөнгийг зарцуулах журмыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай". Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
