- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2005 оны 98 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 98   Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг 7.5 хувиар нэмэгдүүлж 2005 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн тооцон олгох арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан нарт даалгасугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 212 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
