- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 110
Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ Төрийн албаны тухай хуулийн 28.6, 31.2, 31.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралт, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралт, төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг З дугаар хавсралт, төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталж 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 2. Засгийн газрын 2004 оны 42 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн албан хаагчид ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох журам"-ын 3.1-ийн "а", "б" заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй: а/Төрийн жинхэнэ албан хаагчид:
¹ | Албан тушаалын ангилал | Албан тушаалын зэрэглэл | Ажлын үр дүнгийн үнэлгээ | ||
С | В | А | |||
Урамшууллын дээд хэмжээ (мянган төгрөгөөр) | |||||
1. | Туслах түшмэл | ТЗ-1 - ТЗ-3, ТТ-1 - ТТ-4 | 75.0 | 86.0 | 97.0 |
2. | Дэс түшмэл | ТЗ-4 - ТЗ-6, АА-9 - АА-11, ТТ-5 - ТТ-10 | 86.0 | 130.0 | 172.0 |
3. | Ахлах түшмэл | ТЗ-7 - ТЗ-9, АА-6 - АА-8, ТТ-11 - ТТ-14 | 130.0 | 172.0 | 204.0 |
4. | Эрхэлсэн түшмэл | ТЗ-10 - ТЗ-11, АА-4 - АА-5, ТТ-15 - ТТ-16 | 172.0 | 237.0 | 290.0 |
5. | Тэргүүн түшмэл | ТЗ-12 - ТЗ-13, АА-1 - АА-3, ТТ-17 - ТТ-18 | 237.0 | 312.0 | 387.0 |

б/Төрийн үйлчилгээний албан хаагчид:
¹ | Албан тушаалын ангилал | Албан тушаалын зэрэглэл | Ажлын үр дүнгийн үнэлгээ | ||
С | В | А | |||
Урамшууллын дээд хэмжээ (мянган төгрөгөөр) | |||||
1. | Бага | ТҮ-1 | 43.0 | 54.0 | 65.0 |
2. | Техникийн гүйцэтгэх ажилтан | ТҮ-2 - ТҮ-4 | 54.0 | 75.0 | 97.0 |
3. | Мэргэжлийн албан хаагч | ТҮ-5 – ТҮ-7 | 75.0 | 108.0 | 129.0 |
4. | Удирдах албан хаагч | ТҮ-8 – ТҮ-14 | 108.0 | 161.0 | 215.0 |
З. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн З.2-т заасан ажил үүрэг гүйцэтгэдэг төрийн албан хаагчийн хувьд энэ тогтоолын З дугаар хавсралтаар баталсан цалингийн сүлжээг "1.16" гэсэн итгэлцүүрээр өсгөн хэрэглэсүгэй. 4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар тогтоолын 1, 3 дугаар зүйлийг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A