A

A

A

Бүлэг: 1979

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ТОГТООХ ТУХАЙ 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 111 Төрийн албаны тухай хуулийн 28.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг дор дурдсанаар шинэчлэн тогтоож 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй:

Дүүргийн Засаг дарга 94800-111800
Сумын Засаг дарга 88200-104900
Хорооны Засаг дарга 71400-84800
Багийн Засаг дарга 62000-74700

Дүүргийн Засаг дарга 94800-111800
Сумын Засаг дарга 88200-104900
Хорооны Засаг дарга 71400-84800
Багийн Засаг дарга 62000-74700

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН