A

A

A

Бүлэг: 1979

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 143 Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 137 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 179 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН