- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-3-16-ны 91-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 150 Чөлөөт бүсийн тухай хуулийн 18 дугаар зүйл, Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт"-ын Хоёрдугаар хэсэгт "4."Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс" гэж нэмсүгэй. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Үйлдвэр, худалдааны сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
