A

A

A

Бүлэг: 1979

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 154 Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Засгийн газрын 2005 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан "Олон хүүхэдтэйн тэтгэмж олгох журам"-д дараахь агуулгатай хэсэг нэмсүгэй: 1.1. "2.4. Энэ журмын 2.3-т заасан аргачлалаар "ядуу", "нэн ядуу" гэсэн ангилалд багтах өрх, иргэн хамрагдана /Энэ хэсгийг Засгийн газрын 2005 оны 154 дүгээр тогтоолоор нэмсэн/." 1.2. "8.5. Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олголт болон энэ талаархи үйл ажиллагааны тайлан, мэдээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт улирал тутам хүргүүлж байна." 2. Журмын гарчгийг "Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам" гэж, 2.1-ийн "...0-18 хүртэл насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй..." гэснийг "...1-18 хүртэл насны хүүхэдтэй..." гэж тус тус өөрчилсүгэй. 3. Журмын "3.2, 3.3-ын "...3.2-т..." гэснийг тус тус хассугай. 4. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбогдон маягт, дэвтэр хэвлэх, тээвэрлэх зардалд шаардагдах 73.5 /далан гурван сая таван зуун мянган/ сая төгрөгийг 2005 оны төсвийн багцаасаа гаргахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайханд зөвшөөрсүгэй. 5. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН