A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН БУЮУ ХҮНДЭТ ТЭМДГИЙН ТУХАЙ (Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 155   Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай" Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад "48."Улсын мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан" тэмдэг-Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд" гэж нэмсүгэй. 2. "Улсын хяналтын тэргүүний ажилтан" тэмдгийг олгох журмыг баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд Д.Дорлигжавт даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Монгол Улсын сайд Д.ДОРЛИГЖАВ