A

A

A

Бүлэг: 1979

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ 2005 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 165 Соёлын тухай хуулийн 22.3-ыг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам"-ыг 1 дүгээр, "Онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын хэмжээ"-г 2 дугаар, "Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагийн жагсаалт"-ыг 3 дугаар, "Олон улсын хэмжээнд зохиогддог өсвөрийн уран бүтээлчдийн их наадам, уралдаан, үзэсгэлэнгийн жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 227 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН