A

A

A

Бүлэг: 1979

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 156   Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан 1 дүгээр хавсралтад "48.Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр-6 дугаар сарын хоёр дахь Ням гараг" гэж нэмсүгэй. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Монгол Улсын сайд Д.ДОРЛИГЖАВ