A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ТУС ЯАМНЫ БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2005 оны 170 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 170 Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ