A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, иргэний хамгаалалтын офицер, ахлагч, гэ
Бүлэг: 1979

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 212 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Зэвсэгт хүчин, хилийн цэрэг," гэсний дараа "дотоодын цэрэг," гэж нэмсүгэй. 2. Дотоодын цэргийн офицер, ахлагч нарт мэргэжлийн зэрэг олгох журмыг баталж мөрдүүлэн шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа багтаан зохицуулахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Улаанд үүрэг болгосугай. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Монгол Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.УЛААН