- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЛИЙН ХУВЬ, ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2005 оны 233-р хүчингүй болсон/

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 233 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1 "Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, 2006 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр тогтоосугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндсэн хөрөнгийн элэгдлийн хувь, үнэлгээний тухай" Засгийн газрын 1994 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
