A

A

A

Бүлэг: 1979

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 239 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалт, 28 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Давуу эрхтэйгээр худалдан авахыг санал болгож худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт"-ын 1 дэх заалтын "Түрээсээр эзэмшиж байгаа байгууллага" гэсэн хэсэгт ""Өлзий-Уран" ХХК" гэж нэмсүгэй. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ