A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН БУЮУ ХҮНДЭТ ТЭМДГИЙН ТУХАЙ (Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 254 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай" Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн төрөл болон тэдгээрийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ын 36 дахь заалтын "Иргэний хамгаалалтын хүндэт тэмдэг-Батлан хамгаалахын сайд" гэснийг "Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан-Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд" гэж, 39 дэх заалтын "Хууль зүйн сайд" гэснийг "Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд" гэж тус тус өөрчилсүгэй. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Монгол Улсын сайд У.ХҮРЭЛСҮХ