A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 225 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: "Улсын авто замын сүлжээг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 203 дугаар тогтоолын "а" заалтын "7 жилийн дараагаас эхлэн" гэснийг "3 жилийн дотор" гэж өөрчилсүгэй. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ