A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ШИНЖЛЭХ УХААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ОЙ, МОДНЫ ЭРДЭМ СУДЛАЛЫН ТӨВИЙН ТУХАЙ 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 236 "Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн "Армоно" корпорацийн Ой, модны эрдэм судлалын төвийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяанд шилжүүлэн Ой, модны технологийн тэнхимтэй нэгтгэн Ой, модны салбарын сургалт-судалгааны төв болгон өөрчлөн байгуулсугай. 2. Төв байгуулсантай холбогдуулан Ой, модны эрдэм судлалын төвийн байр, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шинээр байгуулагдаж байгаа Ой, модны салбарын сургалт-судалгааны төвд шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт даалгасугай. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолын хавсралтын "Б.Төрийн өмчид түшиглэсэн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорациуд" гэсэн хэсгийн 2 дахь заалтын "Ой, модны эрдэм шинжилгээ, үйлдвэрийн институт" гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН