A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ХОРОО, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГИЙН ТУХАЙ  /Засгийн газрын 2009 оны 82-р тогтоолоор хүчингүй болсонд тооцёон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ХДХВ/ДОХ-ООС СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИЙН ТУХАЙ 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 240 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Эрүүл мэндийн яамнаас боловсруулсан ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний стратегийг сайшааж, уг стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээ болон түүнд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн төсөвт тусгах, гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайд даалгасугай. 2. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 66 дугаар тогтоолоор баталсан 17 дугаар хавсралтад "42.ХДХВ/ДОХ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо-Монгол Улсын Шадар сайд" гэж нэмсүгэй. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Эрүүл мэндийн сайд Л.ГҮНДАЛАЙ