A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 

Дугаар 187 

Улаанбаатар хот

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 

1. Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг хавсралт ёсоор баталж 2006 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.

2. Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг 2006 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэхийг Гадаад хэргийн сайд Н.Энхболдод даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тоо, цалин тогтоох нэгжийг батлах тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 168 дугаар тогтоолын 3 дугаар зүйл болон мөн тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Засгийн газрын 2006 оны 187 дугаар тогтоолын хавсралт ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН АЖИЛТНЫ ЦАЛИН ТОГТООХ НЭГЖ

¹ Суугаа орны нэр Валютын нэр Нэгж
Элчин сайдын яам
1 Алматы ам.доллар 620
2 Анкара -"- 836
3 Бангкок -"- 665
4 Берлин евро 715
5 Брюссель -"- 720
6 Будапешт ам.доллар 570
7 Бээжин -"- 582
8 Варшав -"- 570
9 Вашингтон -"- 812
10 Вена евро 720
11 Вьентьян ам.доллар 614
12 Гавана -"- 574
13 Дели -"- 549
14 Каир -"- 659
15 Лондон Фунт 633
16 Москва ам.доллар 820
17 Оттава ам.доллар 812
18 Парис евро 792
19 Прага ам.доллар 570
20 Пхеньян евро 558
21 Софи ам.доллар 570
22 Сөүл ам.доллар 972
23 Токио иен 164400
24 Ханой ам.доллар 662
Байнгын төлөөлөгчийн газар
1 Нью-Йорк ам.доллар 812
2 Женев шв.франк 1400
Ерөнхий консулын газар
1 Эрхүү ам.доллар 702
2 Улаан-Үд -"- 702
3 Кызыл -"- 702
4 Хөх хот -"- 515
5 Сингапур -"- 500

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН