A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 12 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 409 төгрөг 15 мөнгө буюу сард 69000 (жаран есөн мянган) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2006 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
М.ЭНХБОЛД Л.ОДОНЧИМЭД