- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 13-р тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 13 Төрийн албаны тухай хуулийн 28.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар, төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг З дугаар, төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталж, 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд | Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд | |
М.ЭНХБОЛД | Л.ОДОНЧИМЭД |
Текст томруулах
A
A
A

