A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 13-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 15 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 51750 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 34500 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож, 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. 2. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тооцон олгох арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
М.ЭНХБОЛД Л.ОДОНЧИМЭД