- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-3-16-ны 91-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 24 Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт"-ын Нэг дэх хэсэгт дор дурдсан агуулга бүхий 9 дүгээр заалт нэмсүгэй: "9. Стандартчилал, хэмжил зүйн төвийн байр." 2. Стандартчилал, хэмжил зүйн төвийн байрыг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авсантай холбогдуулан гарах зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Шадар сайд М.Энхсайхан, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд | Монгол Улсын Шадар сайд | |
М.ЭНХБОЛД | М.ЭНХСАЙХАН |
Текст томруулах
A
A
A

