A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2008-12-24-ний 67-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ТӨРИЙН АРХИВЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 25 Архивын тухай хуулийн 9.2, 17 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Аймгуудын архивын тасгийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн бүтцэд оруулан алба болгон өөрчлөн зохион байгуулж, шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. 2. Үндэсний төв архивыг орчин үеийн шаардлага хангасан зориулалтын байртай болгох, аймаг, нийслэлийн архивыг нэг загварын байртай болгох асуудлыг судалж холбогдох санал дүгнэлтээ 2007 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Сангийн сайд Н.Баяртсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт нарт даалгасугай. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн нэг дэх заалтаас "(архивын тасагтай)" гэснийг хасч мөн зүйлийн гурав дахь заалтыг "Хууль зүйн хэлтэс (иргэний бүртгэл мэдээллийн алба, архивын албатай)" гэж өөрчлөн найруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд
М.ЭНХБОЛД Д.ОДБАЯР