A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 288 Харилцаа холбооны тухай хуулийн 5.1.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29.1.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор бүрдүүлэн шуудан болон цахилгаан холбооны "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Б.БОЛДБААТАР/-нд даалгасугай. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 178 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
М.ЭНХБОЛД С.БАТБОЛД